ИТХ

ХАНГАЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ БА ТӨЛӨӨЛӨГЧИД

Түүх

Социалист нийгмийн байгууллын үед иргэдийг төлөөлөх төлөөлөгчдийн хурал Ардын их хурал (АИХ) нэртэй байсан ба АИХ-ын анхны сонгууль 1951 оны 6-р сарын 10-ны өдрийн ням гаригт болжээ. Энэхүү сонгуулиар Хангай сумын бүх хөдөлмөрчид, багийн депутатаар 70, сумын депутатаар 30 хүний нэрийг дэвшүүлж, тэдний төлөө 100% саналаа өгсөн байна. Сум, багийн депутатын 60% нь малчид, 10% нь ажилчид, 30% нь сэхээтэн байжээ. Сумын Ардын депутатын хурлын анхдугаар чуулган 1952 оны 10-р сарын 26-нд болж, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн, сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны гишүүнээр Я.Дүгэрсүрэн, Л.Лханаажав, З.Дамдин, Л.Лувсанпэрэнлэй, Ө.Пандий, С.Бадарч, Л.Дэлгэрдалай нарыг сонгожээ. АДХ-ын гүйцэтгэх захиргааны даргаар Я.Дүгэрсүрэн, нарийн бичгийн даргаар Л.Лханаажавыг баталжээ. АИХ-ын Тэргүүлэгчдийн 1959 оны 8-р сарын 5-ны өдрийн 129-р тогтоолоор багуудыг татан буулгасан байна.

Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын бүрэн эрх

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (ИТХ) нь тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын аливаа асуудлыг хэлэлцэж, бие даан шийдвэрлэх эрх үүрэгтэй.

Үйл ажиллагаа

Хангай сумын ИТХ нь анх 1992 онд зохион байгуулагдсан юм. Баг бүрээс сонгогдсон төлөөлөгчдөөс сумын ИТХ бүрдэх ба шинээр бүрдсэн ИТХ-ын төлөөлөгчид анхдугаар хуралдаанаараа эхлээд ИТХ-ын даргыг, дараа нь сумын Засаг даргыг сонгодог.

Сумын ИТХ-ын даргаар:

1992-1996 онд Г.Хайнзансамбуу (Орон тооны бус даргаар)

1996-1997 онд Д.Мишигдорж

1997-2000 онд Ш.Сумъяадаш

2000-2004 онд Ж.Пүрэвдорж

2004-2008 онд Н.Бурмаа

2008-2012 онд Л.Нарандулам

2012 оноос одоог хүртэл Я.Баяраа ажиллаж байна.

ИТХ-ын Нарийн бичгийн даргаар:

            2000-2004 онд Г.Сумъяахүү

            2004-2008 онд О.Балжий

            2008 оноос одоог хүртэл Г.Эрдэнэчулуун ажиллаж байна.

ИТХ-ын иргэний танхимын ажилтнаар 2021 оноос Б.Баттулга ажиллаж байна.

ИТХ-ын төлөөлөгчид

Сумын ИТХ-д сонгогдох төлөөлөгчдийн тоо хүн амын тоо хэмжээнээс хамаарч, 1992-2008 оныг хүртэлх хугацаанд 20 төлөөлөгчтэй үйл ажиллагаагаа явуулж байсан ба МУ-ын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт орсноор 2008 оноос эхлэн нийт 21 төлөөлөгчид сонгогддог болсон юм. ИТХ-ын 7 тэргүүлэгчтэй, хурлын дарга, нарийн бичгийн дарга, иргэний танхим хариуцсан ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Сумын шинээр бүрдсэн ИТХ-ын анхдугаар хурал 2020 оны 12-р сард болж, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөө, байгууллагуудын төсөв,  2021 оны 5-р сард хуралдаж, малын тоо, толгойн албан татварыг тогтоож, бусад асуудлыг хэлэлцэв.

1-р тойргийн 22-р хэсэг буюу Чандмань багаас П.Баттулга, Ж.Ганхуяг, Ж.Одгэрэл нар

2-р тойргийн 23-р хэсэг буюу Гичгэнэ багаас П.Баттулга  

3-р тойргийн 24-р хэсэг буюу Арбаясгалан багаас Г.Алтантүлхүүр, Б.Мөнхтөр Ц.Булганхангай, нар   

4-р тойргийн 25-р хэсэг буюу Баян-Улаан багаас Ч.Энхжаргал, О.Эрдэнэцогт, Н.Бурмаа нар 

5-р тойргийн 26-р хэсэг буюу Тэрх багаас Б.Ганбат, Р.Бат-Амгалан, М.Батгэрэл, Б.Байгальмаа нар

Н.Эрдэнэчулуун

6-р тойргийн 27-р хэсэг буюу Ноёнхангай багаас Я.Баяраа, Л.Ганчимэг, Д.Алтанболор, Б.Уугантуяа, Д.Мөнх-Амгалан нар тус тус сонгогдон, сумын ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байна.