Сүүлийн 24 цагт 4543 иргэн эдгэрчээ

Сүүлийн 24 цагт 4543 иргэн эдгэрчээ

Өнгөрсөн хоногт 4543 иргэн эдгэрч, эмнэлэг болон гэрийн тусгаарлалтаас гарсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Ингэснээр манай улсад коронавируст халдвараар өвчлөөд эдгэрсэн хүний тоо 238835-д хүрэв.

Сүүлийн 24 цагт халдварын 2351 /Улаанбаатарт 1071, орон нутагт 1280/ тохиолдол илэрч, арван хүн нас баржээ. Улмаар манай улсад бүртгэсэн нийт нас баралтын тоо 973 боллоо.

Эх сурвалж: https://gogo.mn/

Хариулт үлдээх