ЧАНДМАНЬ БАГИЙН 2 ХЯСААНЫ ЗАМЫГ ШИНЭЭР ТАВИХ, ЗАСВАРЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ.

ЧАНДМАНЬ БАГИЙН 2 ХЯСААНЫ ЗАМЫГ ШИНЭЭР ТАВИХ, ЗАСВАРЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ.

Сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр, төсвийн тодотголоор нэмэгдэж батлагдсан 59 сая төгрөгийн санхүүжилттэйгээр Чандмань багт орших “2 хясааны замыг шинээр тавих, засах” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ААХГСЗДТГ/202109031 дугаар бүхий цахим тендерийг 9-р сард зохион байгуулж, гүйцэтгэгчээр “Тайгер дизайн” ХХК шалгарч, ажил гүйцэтгэх гэрээгээ байгуулан, ажлаа эхлүүлээд байна.

Уулын налуу хэсгийг ухаж, тэгшлэн нягтруулж, шинээр зам гаргаж буй тус ажил хийгдэж дууссанаар байнга зорчдог Тэрх болон Чандмань багийн иргэд төдийгүй сумын иргэд, сумаар дайран өнгөрөх бусад зорчигдын аюулгүй байдалд нөлөөлдөг байсан Тэрхийн голын халианаас үүсэлтэй замын эрсдэлт нөхцөл арилж, хүндрэлгүйгээр зорчих нөхцөл бүрдэх юм.

ХАНГАЙ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР