ТЭРХИЙН ГОЛЫН АР ТАЛААР ТАВЬЖ БУЙ ЗАМЫН АЖИЛ ТҮР ЗАВСАРЛАЛАА

Аймгийн ИХ-ын Хангай сумын төлөөлөгч Э.Баттулгын орон нутгаа гэсэн сэтгэл, ажил хэрэгч байдал, түүний санаачлага дэмжлэгтэйгээр Архангай аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 130 сая төгрөгийн санхүүжилт төсөвт тодотголоор суугдаж, шуурхай шийдвэрлэгдэн, “Тэрхийн голын ар талаар 2.2км замыг шинээр тавих” ажлыг сумандаа эхлүүлсэн ба Архангай аймгийн “Авто зам” ХХК нь тус ажлыг 70%-ийн гүйцэтгэлтэйгээр эхний шатны суурь ажлаа хийж дуусгаад байна.

Цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч, зам тавьж буй талбай болон ашиглаж буй шороо хөлдүү байгаагаас НЭГ ТАЛААС, замын чанарт нөлөөлж, дулаан улиралд суулт өгч, хонхор хотгор үүсэх, НӨГӨӨ ТАЛААС, 20 см зузаан хайргаар замын өнгөн хэсгийг хучиж, нягтруулан тэгшлэх, замыг одоо байгаагаас өргөн болгох гэх мэт үлдсэн ажлуудыг хавар дулаан болсон үед үргэлжлүүлэн хийхээр энэ жилийн ажлаа түр хугацаагаар завсарлуулаад байна.