МАЛЧИД, АРД ИРГЭДИЙН АНХААРАЛД:     МАЛЫН ГАРАЛ ҮҮСЛИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ

Ахуйн болон мах ханган нийлүүлэх зориулалтаар мал, мах бэлтгэх зорилготой малчид, ард иргэд “МАЛЫН ГАРАЛ ҮҮСЛИЙН ГЭРЧИЛГЭЭ”-г заавал авах бөгөөд “Мал, мах нэгдсэн арга хэмжээ”-ний хүрээнд мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлтэй уялдуулан, НЭН ТҮРҮҮНД сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагаар шалгуулж, зургаар баталгаажуулсны дараа аж ахуйн нэгжийн эмч Н.Бурмаагаар мал, мах түүхий эд бүтээгдэхүүнд эрүүл мэнд, ариун цэврийн үзлэг хийлгэж, ЦАХИМ ГЭРЧИЛГЭЭГ сумын мал эмнэлгийн улсын байцаагч А.Болорчулуунаар баталгаажуулан олгоно.

ЖИЧ: Малын гарал үүслийг тодорхойлсон цахим гэрчилгээг ажлын цагаар олгох болгохыг анхааруулж байна.

 

Хангай сумын ЗДТГ, Мал эмнэлгийн тасаг