НИЙТ ИРГЭДИЙН АНХААРАЛД: ШҮЛХИЙ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭЭРЭЙ

Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 08-р сарын 24-ний өдрийн А/486 дугаар бүхий “Мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” захирамж болон Хангай сумын Засаг даргын 2021 оны 08-р сарын 26-ны өдрийн А/91 дугаар бүхий захирамжийн дагуу Мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний худалдаанд хориг саад үүсгэдэг гоц халдварт шүлхий өвчний эрсдэлтэй байгаа ХЭНТИЙ, СҮХБААТАР, ДОРНОГОВЬ, ДУНДГОВЬ, ТӨВ, ХОВД аймгууд, Архангай аймгийн Ихтамир сумаас мал худалдан авах, малын шилжилт хөдөлгөөн, отор нүүдэл хийхийг хориглож байгаа ба түүнчлэн өвс, тэжээл тээвэрлэж авчрахгүй байхыг анхааруулж байна.

 

ХАНГАЙ СУМЫН МАЛ ЭМНЭЛЭГ, ХӨДӨӨ АЖ АХУЙН ТАСАГ