СУМЫН ОРЧИН ТОЙРНЫХОО ХОГОО ЦЭВЭРЛЭСЭН АЛБАН БАЙГУУЛЛАГА, АЙЛ ӨРХӨД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.

Жил бүрийн ХАВАР БОЛОН НАМАРТАА бүх нийтээрээ хог цэвэрлэх олон нийтийг хамарсан үйл ажиллагаа уламжлагдан зохион байгуулагддаг ба 2021 оны намрын энэхүү ажил нь 10-р сарын 29-30-ны өдрүүдэд өрнөж, Засаг даргын Тамгын газар, Сургууль, Цэцэрлэг, Эмнэлэг, Соёлын төв, Төрийн банк, Хаан банкны албан хаагчид байгууллагынхаа орчин төдийгүй сумын төвийн эргэн тойрны байгууллага тус бүрт хуваарилсан газруудад хогний цэвэрлэгээг хийж гүйцэтгэв. Энэ үед зарим айл өрхүүд ч орчноо цэвэрлэх үйлсэд гар бие оролцсон юм.

Талбайг цэвэрлэхэд нийтдээ 3 машин хог гарсан ба цуглуулсан хогний 90%-ийг ундааны хуванцар сав, архины шил, 10%-ийг яс болон бусад зүйлс эзэлж байна.

Сумын НИЙТ ИРГЭДЭЭ ундааны хуванцар сав, архины шилээ сумын доод хэсэгт байрлах хог түр хадгалах төмөр торон хийцтэй “бункер”-т хийж байхыг зөвлөж байна.

 

СУМ ОРОН НУТГАА ӨӨРСДИЙН ГЭР ШИГ ЦЭМЦГЭР БАЙЛГАХАД ХҮН БҮР АНХААРЧ, ЭЕРЭГ ХАНДЛАГЫГ ХЭВШҮҮЛЦГЭЭЕ.