ЧАНДМАНЬ БАГИЙН 2 ХЯСААНЫ ЗАМЫГ ШИНЭЭР ТАВЬЖ ДУУСГАСНААР ТЭРХИЙН ГОЛЫН ХАЛИАНААС АЙХААРГҮЙ БОЛЛОО.

Сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр, төсвийн тодотголоор нэмэгдэж батлагдсан 59 сая төгрөгийн санхүүжилттэйгээр ААХГСЗДТГ/202109031 дугаар бүхий Чандмань багийн “2 хясааны замыг шинээр тавих, засах” ажлыг гэрээ болон зураг төсвийн дагуу “Тайгер дизайн” ХХК хийж гүйцэтгэснийг шалгаж, үр дүнтэй болсныг ажлын хэсэг үнэлж, хүлээн авлаа.

Уулын налуу хэсгийг ухаж, тэгшлэн нягтруулж, шинээр зам гаргаж буй тус ажил хийгдэж дууссан тул байнга зорчдог Тэрх болон Чандмань багийн иргэд төдийгүй сумын нийт иргэд, сумаар дайран өнгөрөх бусад зорчигдын аюулгүй байдалд нөлөөлдөг байсан Тэрхийн голын халианаас үүсэлтэй замын эрсдэлт нөхцөл арилж, хүндрэлгүйгээр зорчих нөхцөл бүрдээд байна.