АРБАЯСГАЛАН БАГ

Тухайн үеийн Арбаясгалан бригад нь анх 7-р баг нэртэйгээр 1954 оны 10-р сарын 26-нд байгуулагдаж, бригадын анхны даргаар Я.Түвдэнсүрэн Хангай сумын “Ардын зориг” нэгдлийн даргын тушаалаар 1954 онд томилогдсон ба 1956 оны 10-р сарын 25-ныг хүртэлх хугацаанд ажиллажээ. 1958 онд контор, улаан булан, халуун ус гэсэн барилгыг барьж, бригадын төвийг байгуулжээ. Тус багийн төв нь сумын төвөөсөө хойд зүгт 18 км алслагдан орших ба нийт 37360 км2 газар нутагтай. 

Бригад ба багийн дарга нар

Арбаясгалан бригадын даргаар Я.Түдэвсүрэн, н.Лувсанхүү, н.Данаасүрэн, н.Санжжав, н.Гончиг, н.Чогсонжав, н.Содномдаржаа, н.Жамбажанцан, н.Баатаржалбуу (1977-1980), Т.Бадамсэд (1980-1983), Р.Магванринчин (1983-1987), С.Халтар (1987-1990), н.Цэдмэнсодном, Г.Баасан, В.Чойжилсүрэн, багийн даргаар Ч.Бавуусүрэн (1991-1992), Г.Гүрсэд (1992-1993), Н.Цогт-Эрдэнэ (1993-2000), О.Балжий (2000-2004), Б.Жаргалсайхан (2004-2008), С.Батжаргал 2008-2012 онуудад тус тус ажиллаж байсан ба Г.Алтантүлхүүр 2012 оноос одоог хүртэл ажиллаж байна.

Улс, аймаг, сумын аварга малчид

Арбаясгалан багаас Улсын аварга тууварчин Б.Хуягбаатар, аймгийн Намын Бүгд хурлын гишүүн, аймгийн аварга Д.Дамдинбазар, аймгийн аварга малчин Д.Мөнхбаяр, сумын аварга малчин Д.Тогтохбаяр, Ц.Цэрэндондог, Н.Бямбабаяр, Д.Бямбаринчин, Ш.Равдандорж, Д.Ганхуяг, н.Жамбал, Г.Долгорсүрэн, П.Лхамжав, Ш.Лхаасүрэн, Х.Юмчинжав нар аймгийн бүгд хурлын гишүүн, аймаг, сумын депутат, сумын аварга төлчин, саальчнаар тодорч байв. 

Д.Бямбаринчин, Ш.Равдандорж нар 1985 онд хөрвийн аргаар богийн төлийг бойжуулах туршлагыг Хангай суманд анх нэвтрүүлж, төлөө 100 гаруй хувиаар бойжуулж, сумын аварга малчнаар тодорч байв.

Тоо бүртгэгчээр ажиллаж байсан хүмүүс

Арбаясгалан багт тоо бүртгэгчээр н.Хайдав, С.Мугаа, Ц.Дашравдан, П.Мишигдорж, Н.Самдан, Ж.Пүрэвдорж, В.Чойжилсүрэн, Д.Шагдаржав, Р.Мавганринчин, Д.Магсаржав, С.Батжаргал нар ажиллаж байв.

Тус бригадын Намын үүрийн даргаар н.Жамбажанцан, Д.Шагдаржав, Д.Дамдинбазар, Ч.Пүрэвсамдан, Б.Сүйнхэржав, Н.Цогт-Эрдэнэ, Б.Жаргалсайхан, С.Батжаргал нар ажиллаж байв.

Иргэдийн Нийтийн хурлын дарга нар

Арбаясгалан багийн Иргэдийн Нийтийн Хурлын даргаар:

1992-2000 онд Г.Баасан

2000-2004 онд Д.Бямбаринчин

2004-2008 онд Д.Уранчимэг

2008-2012 онд Н.Цогт-Эрдэнэ

2012-