Нийтлэгч: master

0-3 НАСНЫ ХҮҮХДЭЭ АСРАХ ЧӨЛӨӨТЭЙ БАЙГАА ЭХ ШИМТГЭЛ ТӨЛСӨН НӨХЦӨЛД 50%-ИЙГ УЛСЫН ТӨСВӨӨС ТӨЛНӨ.

0-3 НАСНЫ ХҮҮХДЭЭ АСРАХ ЧӨЛӨӨТЭЙ БАЙГАА ЭХ ШИМТГЭЛ ТӨЛСӨН НӨХЦӨЛД 50%-ИЙГ УЛСЫН ТӨСВӨӨС ТӨЛНӨ.

Мэдээ, мэдээлэл
Сайн дурын даатгалтай холбоотой мэдээллийг зурагт хуудаснаас авна уу. МАЛЧИН БОЛОН ХУВИАРАА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧ ТА ТЭТГЭВЭРТ ГАРАХ НӨХЦЛӨӨ БҮРДҮҮЛЖ, ШИМТГЭЛЭЭ НӨХӨН ТӨЛӨХ ХУГАЦАА 60 ХОНОГ ҮЛДЛЭЭ. Холбогдох мэдээллийг зурагт хуудаснаас авна уу.                        
НИЙТ ИРГЭДИЙН АНХААРАЛД: ШҮЛХИЙ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭЭРЭЙ

НИЙТ ИРГЭДИЙН АНХААРАЛД: ШҮЛХИЙ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭЭРЭЙ

Мэдээ, мэдээлэл
Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 08-р сарын 24-ний өдрийн А/486 дугаар бүхий “Мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” захирамж болон Хангай сумын Засаг даргын 2021 оны 08-р сарын 26-ны өдрийн А/91 дугаар бүхий захирамжийн дагуу Мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний худалдаанд хориг саад үүсгэдэг гоц халдварт шүлхий өвчний эрсдэлтэй байгаа ХЭНТИЙ, СҮХБААТАР, ДОРНОГОВЬ, ДУНДГОВЬ, ТӨВ, ХОВД аймгууд, Архангай аймгийн Ихтамир сумаас мал худалдан авах, малын шилжилт хөдөлгөөн, отор нүүдэл хийхийг хориглож байгаа ба түүнчлэн өвс, тэжээл тээвэрлэж авчрахгүй байхыг анхааруулж байна.   ХАНГАЙ СУМЫН МАЛ ЭМНЭЛЭГ, ХӨДӨӨ АЖ АХУЙН ТАСАГ...
МАЛЧИД, АРД ИРГЭДИЙН АНХААРАЛД:     МАЛЫН ГАРАЛ ҮҮСЛИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ

МАЛЧИД, АРД ИРГЭДИЙН АНХААРАЛД:     МАЛЫН ГАРАЛ ҮҮСЛИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ

Мэдээ, мэдээлэл
Ахуйн болон мах ханган нийлүүлэх зориулалтаар мал, мах бэлтгэх зорилготой малчид, ард иргэд “МАЛЫН ГАРАЛ ҮҮСЛИЙН ГЭРЧИЛГЭЭ”-г заавал авах бөгөөд “Мал, мах нэгдсэн арга хэмжээ”-ний хүрээнд мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлтэй уялдуулан, НЭН ТҮРҮҮНД сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагаар шалгуулж, зургаар баталгаажуулсны дараа аж ахуйн нэгжийн эмч Н.Бурмаагаар мал, мах түүхий эд бүтээгдэхүүнд эрүүл мэнд, ариун цэврийн үзлэг хийлгэж, ЦАХИМ ГЭРЧИЛГЭЭГ сумын мал эмнэлгийн улсын байцаагч А.Болорчулуунаар баталгаажуулан олгоно. ЖИЧ: Малын гарал үүслийг тодорхойлсон цахим гэрчилгээг ажлын цагаар олгох болгохыг анхааруулж байна.   Хангай сумын ЗДТГ, Мал эмнэлгийн тасаг...
ЧАНДМАНЬ БАГИЙН 2 ХЯСААНЫ ЗАМЫГ ШИНЭЭР ТАВЬЖ ДУУСГАСНААР ТЭРХИЙН ГОЛЫН ХАЛИАНААС АЙХААРГҮЙ БОЛЛОО.

ЧАНДМАНЬ БАГИЙН 2 ХЯСААНЫ ЗАМЫГ ШИНЭЭР ТАВЬЖ ДУУСГАСНААР ТЭРХИЙН ГОЛЫН ХАЛИАНААС АЙХААРГҮЙ БОЛЛОО.

Мэдээ, мэдээлэл
Сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр, төсвийн тодотголоор нэмэгдэж батлагдсан 59 сая төгрөгийн санхүүжилттэйгээр ААХГСЗДТГ/202109031 дугаар бүхий Чандмань багийн “2 хясааны замыг шинээр тавих, засах” ажлыг гэрээ болон зураг төсвийн дагуу “Тайгер дизайн” ХХК хийж гүйцэтгэснийг шалгаж, үр дүнтэй болсныг ажлын хэсэг үнэлж, хүлээн авлаа. Уулын налуу хэсгийг ухаж, тэгшлэн нягтруулж, шинээр зам гаргаж буй тус ажил хийгдэж дууссан тул байнга зорчдог Тэрх болон Чандмань багийн иргэд төдийгүй сумын нийт иргэд, сумаар дайран өнгөрөх бусад зорчигдын аюулгүй байдалд нөлөөлдөг байсан Тэрхийн голын халианаас үүсэлтэй замын эрсдэлт нөхцөл арилж, хүндрэлгүйгээр зорчих нөхцөл бүрдээд байна.  ...
ХАНГАЙ СУМЫН ХОГ ТӨВЛӨРҮҮЛЭХ ЦЭГ ЗАЙНААС ХЯНАХ  КАМЕРТАЙ БОЛЛОО

ХАНГАЙ СУМЫН ХОГ ТӨВЛӨРҮҮЛЭХ ЦЭГ ЗАЙНААС ХЯНАХ КАМЕРТАЙ БОЛЛОО

Мэдээ, мэдээлэл
Ахуйн хог хаягдлаа сумын хог төвлөрүүлэх цэгийн хашааны гадна хаядаг эмх замбараагүй үйлдлийг зогсоох зорилгоор зайнаас хянах, удирдах боломжтой ХЯНАЛТЫН КАМЕРЫГ суурилуулав. Хяналтын камерын марк, хүчин чадал: Хятад улсын MHK брэнд Нарны энергиэр ажилладаг 36 дахин томруулдаг (5 mp x 36) Алсын зайнаас хянаж, удирддаг Хөдөлгөөн мэдрэгчтэй 360 градус эргэж дүрс, дуу чимээний бичлэг хийдэг (PTZ-360) Дүрс, дуу чимээний бичлэгийг сарын хугацаанд хадгалдаг   БИДНИЙ АМЬДРАХ ОРОН ГЭР БОЛСОН НУТГАА, УНДААЛАХ УСАА ЦЭВЭР АРИУН БАЙЛГАЖ, ЦЭМЦГЭР ОРЧИНД СЭТГЭЛ ХАНГАЛУУН АМЬДАРЦГААЯ.   ...
“МИНИЙ НУТАГ-БИДНИЙ БАХАРХАЛ” уралдаан зарлагдаж байна. 2021.11.11-11.2

“МИНИЙ НУТАГ-БИДНИЙ БАХАРХАЛ” уралдаан зарлагдаж байна. 2021.11.11-11.2

Мэдээ, мэдээлэл
Арын сайхан Хангай нутгийнхаа талаарх түүх, соёл, уламжлалт мэдлэг, мэдээллээ нэмэгдүүлэх, үзэсгэлэнт байгалиа шүтэн хайрлах, магтан дуулах, хөгжилт цэцэглэлтээр бахархах үзлийг төлөвшүүлэхэд ЗАЛУУЧУУДЫН оролцоог хангах зорилгоор ВИДЕО, ПОДКАСТ, ТИК ТОК хэлбэрээр бэлтгэсэн контентийн уралдааныг Архангай аймгийн "Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар"-аас 14 хоногийн хугацаатай зарлаж байна. Тус уралдаанд НУТГИЙН ЗАЛУУЧУУД маань идэвхтэй оролцоорой.   Уралдааны удирдамжийг эхээр нь доор хавсаргав....

ХАНГАЙ СУМАН ДАХ “КОВИД-19” ХАЛДВАРЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

Uncategorized
2021 оны 10-р сарын 29-ний байдлаар Хангай суманд коронавирусын халдвар авсан нь батлагдсан нийт 276 тохиолдол болж байна. Сумын Эрүүл мэндийн төвд коронавирусын халдвартай нийт 38 иргэд эмчлүүлж байгаагаас хүүхэд 15 буюу 39.4%-ийг эзэлж байна. Сумын 5 байгууллагуудын нийт 147 албан хаагчдаас 39 буюу 26% нь 8-10-р саруудад коронавирусын халдвар авч, эмчлүүлэн эдгэрсэн байна. Харин албан байгууллагуудын хувьд өнгөрсөн 14 хоногт коронавирусын халдвартай тохиолдол бүртгэгдээгүй сайн мэдээтэй. Сургуулийн хүүхдүүдийн хувьд коронавирусын сэжигтэй тохиолдол өдөрт 10-аас буурахгүй, анги бүрээс ээлжлэн гарч байна. Эрүүл мэнд болон Боловсролын яамны журмаар коронавирусын халдвар авсан тохиолдол 1 өдөрт 1 ангид 3-аас дээш илрэх үед тус ангийг цахим сургалтанд шилжүүлэх заавартай юм. Хангай с...
ТЭРХИЙН ГОЛЫН АР ТАЛААР ТАВЬЖ БУЙ ЗАМЫН АЖИЛ ТҮР ЗАВСАРЛАЛАА

ТЭРХИЙН ГОЛЫН АР ТАЛААР ТАВЬЖ БУЙ ЗАМЫН АЖИЛ ТҮР ЗАВСАРЛАЛАА

Мэдээ, мэдээлэл
Аймгийн ИХ-ын Хангай сумын төлөөлөгч Э.Баттулгын орон нутгаа гэсэн сэтгэл, ажил хэрэгч байдал, түүний санаачлага дэмжлэгтэйгээр Архангай аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 130 сая төгрөгийн санхүүжилт төсөвт тодотголоор суугдаж, шуурхай шийдвэрлэгдэн, “Тэрхийн голын ар талаар 2.2км замыг шинээр тавих” ажлыг сумандаа эхлүүлсэн ба Архангай аймгийн “Авто зам” ХХК нь тус ажлыг 70%-ийн гүйцэтгэлтэйгээр эхний шатны суурь ажлаа хийж дуусгаад байна. Цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч, зам тавьж буй талбай болон ашиглаж буй шороо хөлдүү байгаагаас НЭГ ТАЛААС, замын чанарт нөлөөлж, дулаан улиралд суулт өгч, хонхор хотгор үүсэх, НӨГӨӨ ТАЛААС, 20 см зузаан хайргаар замын өнгөн хэсгийг хучиж, нягтруулан тэгшлэх, замыг одоо байгаагаас өргөн болгох гэх мэт үлдсэн ажлуудыг...
ЧАНДМАНЬ БАГИЙН 2 ХЯСААНЫ ЗАМЫГ ШИНЭЭР ТАВИХ, ЗАСВАРЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ.

ЧАНДМАНЬ БАГИЙН 2 ХЯСААНЫ ЗАМЫГ ШИНЭЭР ТАВИХ, ЗАСВАРЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ.

Мэдээ, мэдээлэл
ЧАНДМАНЬ БАГИЙН 2 ХЯСААНЫ ЗАМЫГ ШИНЭЭР ТАВИХ, ЗАСВАРЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ. Сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр, төсвийн тодотголоор нэмэгдэж батлагдсан 59 сая төгрөгийн санхүүжилттэйгээр Чандмань багт орших “2 хясааны замыг шинээр тавих, засах” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ААХГСЗДТГ/202109031 дугаар бүхий цахим тендерийг 9-р сард зохион байгуулж, гүйцэтгэгчээр “Тайгер дизайн” ХХК шалгарч, ажил гүйцэтгэх гэрээгээ байгуулан, ажлаа эхлүүлээд байна. Уулын налуу хэсгийг ухаж, тэгшлэн нягтруулж, шинээр зам гаргаж буй тус ажил хийгдэж дууссанаар байнга зорчдог Тэрх болон Чандмань багийн иргэд төдийгүй сумын иргэд, сумаар дайран өнгөрөх бусад зорчигдын аюулгүй байдалд нөлөөлдөг байсан Тэрхийн голын халианаас үүсэлтэй замын эрсдэлт нөхцөл арилж, хүндрэлгүйгээр зорчих нөхцөл...
СУМЫН ОРЧИН ТОЙРНЫХОО ХОГОО ЦЭВЭРЛЭСЭН АЛБАН БАЙГУУЛЛАГА, АЙЛ ӨРХӨД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.

СУМЫН ОРЧИН ТОЙРНЫХОО ХОГОО ЦЭВЭРЛЭСЭН АЛБАН БАЙГУУЛЛАГА, АЙЛ ӨРХӨД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.

Мэдээ, мэдээлэл
Жил бүрийн ХАВАР БОЛОН НАМАРТАА бүх нийтээрээ хог цэвэрлэх олон нийтийг хамарсан үйл ажиллагаа уламжлагдан зохион байгуулагддаг ба 2021 оны намрын энэхүү ажил нь 10-р сарын 29-30-ны өдрүүдэд өрнөж, Засаг даргын Тамгын газар, Сургууль, Цэцэрлэг, Эмнэлэг, Соёлын төв, Төрийн банк, Хаан банкны албан хаагчид байгууллагынхаа орчин төдийгүй сумын төвийн эргэн тойрны байгууллага тус бүрт хуваарилсан газруудад хогний цэвэрлэгээг хийж гүйцэтгэв. Энэ үед зарим айл өрхүүд ч орчноо цэвэрлэх үйлсэд гар бие оролцсон юм. Талбайг цэвэрлэхэд нийтдээ 3 машин хог гарсан ба цуглуулсан хогний 90%-ийг ундааны хуванцар сав, архины шил, 10%-ийг яс болон бусад зүйлс эзэлж байна. Сумын НИЙТ ИРГЭДЭЭ ундааны хуванцар сав, архины шилээ сумын доод хэсэгт байрлах хог түр хадгалах төмөр торон хийцтэй “бункер”-т хийж...