Мэдээ, мэдээлэл

Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн хоёр давхарт тусгай эмнэлэг байгуулж, өвчтөн хүлээн авахад бэлэн боллоо

Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн хоёр давхарт тусгай эмнэлэг байгуулж, өвчтөн хүлээн авахад бэлэн боллоо

Мэдээ, мэдээлэл
Нөхцөл байдлаас хамааран 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр яаралтай бэлэн байдлыг хангах үүднээс Ковидын тусгай эмнэлэг байгуулах, эрүүл эмнэлгийн бүсийг нүүлгэн шилжүүллээ. Энэ удаа аймгийн Нэгдсэн эмнэлгийн хоёр давхарт байрлах Захиргаа, удирдлагын хэлтэс болон Амбулаторийн тасгийг Эрүүл мэндийн газрын байрлуу шилжүүлж, 64 ортой тусгай эмнэлэг байгуулан өвчтөн хүлээн авахад бэлэн болгоод байна. Мөн энэ үеэр Нэгдсэн эмнэлгийн Амбулаторийн тасгийн нийт эмч, эмнэлгийн ажилтнууддаа АОК-оос дархлаа дэмжих бүтээгдэхүүн хүргүүллээ. Ташрамд, 64 ортой тусгай эмнэлэг байгуулах нийт төсвийг аймгийн Засаг даргын нөөц сангаас бүрэн санхүүжүүлсэн байна. 03.31-ний байдлаар 126 ортой Халдвартын тасаг дахь 30 ор, 03.27-нд Хүүхдийн тасгийг чөлөөлж нэмэгдүүлсэн 32 ортой эмнэлэг дээр нэмээд 0...
ЗӨВ ГЭР БҮЛ АРГА ХЭМЖЭЭ

ЗӨВ ГЭР БҮЛ АРГА ХЭМЖЭЭ

Мэдээ, мэдээлэл
“Зөвгэрбүл” арга хэмжээг лекц хэлбэрээр 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр зохион байгуулж 18-аас дээш насны 206 иргэн хамрагдсан, зөв гэр бүлийг төлөвшүүлэхэд иргэдийнидэвх оролцоог дэмжиж идэвхжүүлсэн онцлог ажил боллоо.              “Зөвгэрбүл” лекцаргахэмжээнийзорилго: Нийгмийн анхан шатны нэгж нь гэр бүл байдаг, гэр бүлийн харилцаагаа тогтвортой, халуун дулаан байх нь хувь хүн, иргэн бүрийн үүрэг хариуцлага байдаг. Иймээс гэр бүлийг “Зөв гэр бүл” байхад төрийн байгууллага, тэдгээрийн ажилтнууд чиглүүлэх үүргийг гүйцэтгэж туслан дэмжиж байдаг. Мөн аливаа эрсдлээс иргэд, зорилтот бүлгүүдийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, тэдний мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, зөв хандлагыг төлөвшүүлэхэд уг лекцийн агуулга оршсон. Аргахэмжээнийонцлогнь: Цагийн менежментийг сайжруулах, иргэдийн ...
Хамтдаа хамгаалъя

Хамтдаа хамгаалъя

Мэдээ, мэдээлэл, Мэндчилгээ
Өнөөдөр Олон улсын охидын өдөр бөгөөд 2012 онд энэхүү өдрийг тэмдэглэж байхаар НҮБ-аас тунхагласан юм. НҮБ-ын Хүүхдийн сангаас гаргасан статистик мэдээллээр дэлхийн 20-24 насны бүсгүйчүүдийн гуравны нэг нь хүчээр айлын эхнэр болж тэднийг 15 нас хүрээгүй байхад нь эрд гаргасан байдаг аж. Мөн 20-49 насны эмэгтэйчүүдийн 41 хувь буюу 400 сая нь 18 нас хүрээгүй байхдаа айлын эхнэр болсон байдаг гэнэ. Ийм тохиолдол ихэвчлэн Өмнөд Азид /46 хувь/, Африкийн Сахарын цөлөөс урагш орших орнууд /37 хувь/, Латин Америк болон Карибын тэнгисийн сав газрын орнуудад /29 хувь/ бүртгэгдсэн байна. Харин Европын Холбоо болон Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудад ийм тохиолдол 11 хувьтай байдаг аж. Насанд хүрээгүй эмэгтэйтэй гэрлэхийг НҮБ-ын гишүүн 193 орны 103 нь хоригложээ. Гэсэн ч жил бүр 10 сая охид,...
Мэндчилгээ

Мэндчилгээ

Мэдээ, мэдээлэл, Мэндчилгээ
"Цэцэрлэг" хотынхоо бүтээн байгуулалтанд хөдөлмөр бүтээлээ зориулж, ард иргэдээ соён гэгээрүүлэгч нийт багш, сурган хүмүүжүүлэгч, боловсролын салбарын ажилтан, албан хаагч нартаа Монголын багш нарын баярын 53 дахь өдрийн баярын мэндийг дэвшүүльe. Оргилын дээд эрдэм оюуныг Олон олон шавь нартаа түгээн Оролцоо тань орон нутагтаа манлайлж Хойч ирээдүйгээ хөтлөн  Хөгжлийн замд дагуулагч нь Багш та Та бүхний ажлын үр шим амжилт, бүтээлээр дүүрэн байж, сум орон нутгийнхаа хөгжилд хүндтэй хувь нэмрээ гийгүүлэн дэлгэрүүлэхийн eрөөл өргөн мэндчилж байна. Эрдэнэбулган сумын ЗДТГ ...
Сургууль, цэцэрлэгүүдээр явж хяналт тавьж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ

Сургууль, цэцэрлэгүүдээр явж хяналт тавьж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ

Мэдээ, мэдээлэл
Эрдэнэбулган сумын Засаг даргын 2019 оны 09 сарын 02-ны өдрийн А/151 тоот Захирамжийн дагуу Ерөнхий боловсролын сургууль, Цэцэрлэгүүдийн анги дүүргэлт, норм их байгаа нь хамран сургах тойргийн иргэдийн эрх ашиг зөрчигдөх, стандарт, эрүүл ахуйн шаардлага хангагдахгүй байгаа нөхцөл байдал үүсч байгаатай холбогдуулан тус сумын ЗДТГ, Харъяа багийн захиргаатай хамтран ажлын хэсэг гарган сургууль, цэцэрлэгүүдээр явж хяналт тавьж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.  ...
Нөхцөл байдалтай танилцлаа

Нөхцөл байдалтай танилцлаа

Мэдээ, мэдээлэл
Эрдэнэбулган сумын Засаг даргын 2019 оны а/144, а/145 тоот захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд: -Архангай аймгийн сумдууд болон бусад орон нутаг руу нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж буй шуудан, такси зэрэг авто тээврийн хэрэгслийг Хөгжимт драмын театрын урд тал, аймгийн Авто тээврийн газрын баруун талын зогсоол дээр шилжүүлэн байршуулах; -Хот хооронд болон бусад орон нутагруу тээвэр үйлчилгээ хийдэг том оврын ачааны авто машинуудыг "Шинэ зуун" авто засварын ар талд шилжүүлэн байршуулах; -Нийтийн худалдааны төвийн урд талбайд байрлах мотоцикльчдыг "Тэрх" худалдааны төвийн баруун талд шилжүүлэн байршуулах; -"Тэрх", "Хасу" худалдааны төвийн ойр орчимд түүхий эдийн худалдаа эрхлэгчид, галын түлээ худалдан борлуулдаг иргэдийг хуучин онгоцны буудлын тойрогт байрлах "Түүхий эд, түлээ н...
Захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүллээ

Захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүллээ

Мэдээ, мэдээлэл
Эрдэнэбулган сумын ЗДТГ-аас Засаг даргын 2019 оны а/144, а/145 тоот захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд тус сумын Засаг дарга Ж.Гурвантамир аймгийн Цагдаагийн газар, МХГ, Автотээврийн газар, БОАЖГ, ХТААТҮГ-ын удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүдтэй уулзалт хийж, ил задгай худалдаа, том тэрэг, мотоциклийн тээврийн үйлчилгээ, түүхий эдийн ченжүүдийг зориулалтын зах талбайд зогсоох,төв зам, захын урд талын зогсоол, явган хүний замыг чөлөөлөх талаар ярилцаж шийдвэрлэлээ.  ...
Захирамжийн хэрэгжилтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулж байна.

Захирамжийн хэрэгжилтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулж байна.

Мэдээ, мэдээлэл
Тус сумын Засаг даргын 2019 оны 08 сарын 21-ний өдрийн А/144, 145 тоот захирамжийн дагуу ажлын хэсэг байгуулан холбогдох байгууллагуудтай хамтран нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж байгаа иргэдэд зохицуулалт хийх, мөн ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор барьсан цэгүүдэд шилжүүлэн оруулах, түүхийй эдийн ченж, том тэрэгний жолооч нарыг зориулалтын зогсоол руу явуулах зэрэг арга хэмжээг авч ажиллаж байна.