Мэдээ, мэдээлэл

СУМЫН НИЙТ ИРГЭДЭД ХОГИЙН ЦЭГИЙН ХАШААНЫ ГАДНА   ХОГ ХАЯХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА.

СУМЫН НИЙТ ИРГЭДЭД ХОГИЙН ЦЭГИЙН ХАШААНЫ ГАДНА ХОГ ХАЯХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА.

Мэдээ, мэдээлэл
2021  оны 5-р сард сум Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 44.8 сая төгрөгийн үнэтэй 4.2 тонн даацтай хог тээвэрлэх автомашиныг худалдан авч, сумын хогийг байнгын цэгт төвлөрүүлэх, цэгцтэй байлгах зохион байгуулалтыг авч хэрэгжүүлж эхлээд байна. Гэсэн хэдий ч иргэд ухамсаргүй хандаж, хогийн цэгийн гадна талбайд хогоо замбараагүй хаясан үйлдлүүд гарсаар байна. 10-р сараас эхлэн хогийн цэгийн хашааны гадна талбайд хаясан хогийг цэвэрлэх зорилгоор түрж, ухдаг 2 трактор болон хог тээврийн 1 автомашин хогийг хашаан доторх нүхэнд нь хийх, автомашин явах зам гаргах ажлыг хийсээр байна.   Суманд хог тээвэрлэх машин хуваарийн дагуу айл өрх, албан байгууллагын хогийг нэгдсэн журмаар тээвэрлэж байгаа болно. Иргэд хог тээвэрлэх хуваарийн дагуу хашаанаасаа хогоо гаргаж, хашааныхаа гад...
ИРГЭДЭЭ ДАРХЛАА ДЭМЖИХ НЭМЭЛТ 3 ДАХ ТУНДАА ХАМРАГДАЦГААЯ.

ИРГЭДЭЭ ДАРХЛАА ДЭМЖИХ НЭМЭЛТ 3 ДАХ ТУНДАА ХАМРАГДАЦГААЯ.

Мэдээ, мэдээлэл
СУМЫН НИЙТ ИРГЭДИЙН АНХААРАЛД: Коронавирусын халдварын тархалт ихэсэх болон хүндрэх, нас барах нөхцөл байдлаас сэргийлэх ДАРХЛАА дэмжих 3 дах тундаа идэвхитэй хамрагдахыг уриалж байна.Сумын хэмжээнд албан байгууллагуудын албан хаагчид 3 дах тундаа бүрэн хамрагдсан ба багуудын хувьд ТЭРХ болон НОЁНХАНГАЙ багийн иргэдийн вакциндаа хамрагдах хувь өндөр байна. Коронавирусын эсрэг ДАРХЛАА СЭРГЭЭХ 3 дах тун нь цар тахлын давалгаа явагдаж байгаа энэ нөхцөлд маш их ач тустай юм. ЖИШЭЭ дурдахад Дэлхийд ИЗРАЙЛ улс насанд хүрсэн бүх иргэдээ 3 дах тунд хамруулж, коронавирусын халдварын тархалтаа 80% бууруулж, хүндрэх нөхцлийг 50% бууруулсан орноор сайшаагдаж байгаа ба зөв үлгэр дуурайл, арга хэмжээг авч, тус улсын бүх иргэд амны маскгүй хэвийн амьдралын байдалд орж, сэтгэл амар ажиллаж байна. Ий...
ХАНГАЙ СУМ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛЭЭ ХАНГАЖ, ОДООГИЙН БАЙДЛААР 3000 БООДОЛ НОГООН ТЭЖЭЭЛ, 650 БООДОЛ ӨВСИЙГ ТАТАН АВААД БАЙНА.

ХАНГАЙ СУМ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛЭЭ ХАНГАЖ, ОДООГИЙН БАЙДЛААР 3000 БООДОЛ НОГООН ТЭЖЭЭЛ, 650 БООДОЛ ӨВСИЙГ ТАТАН АВААД БАЙНА.

Мэдээ, мэдээлэл
Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 08-р сарын 09-ний өдрийн 03 дугаарт албан даалгавар, сумын Засаг даргын 2021 оны 08-р сарын 12-ны өдрийн 01/27 тоот захирамжийн дагуу “Өвөлжилтийн бэлтгэлийг хангах” ажлын хүрээнд сумын аюулгүй нөөцөд 4 удаагийн татан авалтаар Архангай аймгийн төвөөс 3000ш ногоон тэжээл (солом), 650 боодол өвсийг татан авч, нөөцлөөд байна. Цаашид 1000 боодол өвс, 300 гаруй шуудай улаан хивэг зэргийг татан авахаар төлөвлөн ажиллаж байна. Суманд татан авалтаар авчирсан ногоон тэжээлийг Тэрх, Чандмань, Арбаясгалан, Гичгэнэ, Баян-Улаан, Ноёнхангай гэсэн 6 баг тус бүрт 200 боодлыг хуваарилж, багийн засаг дарга Г.Ганбат, Э.Дэлгэрцогт, Г.Алтантүлхүүр, П.Баттулга, Ц.Цогтбаатар, М.Даваацэрэн нарт хүлээлгэн өгөв. Дараагийн өвс татан авалтаар баг бүрт 100 боодол өвс хуваа...
Туслах түшмэлийн 2 сул орон тооны ажлын байр албажлаа.

Туслах түшмэлийн 2 сул орон тооны ажлын байр албажлаа.

Мэдээ, мэдээлэл
Хангай сумын Засаг даргын Тамгын газрын Бэлчээр, газар тариалан болон Хууль, эрх зүй хариуцсан туслах түшмэлийн 2 сул орон тоонд “ТУСГАЙ ШАЛГАЛТ” авах ажлыг өнгөрсөн 7 хоногт Төрийн албанаас Архангай аймагт зохион байгуулсан болно. Төрийн албаны ерөнхий шалгалт өгч, www.csc.gov.mn вэб сайтад бүртгүүлсэн Н.Алтанцэцэг, П.Бямбахорол нар тусгай шалгалтандаа тэнцэж, төрийн жинхэнэ албан хаагч боллоо. Хангай сумын Засаг даргын Тамгын газар  ...
“АРХАНГАЙ ТҮНШЛЭЛ – 2021” үзэсгэлэн худалдаанд Гичгэнэ багийн  иргэд сүү, цагаан идээгээр оролцлоо.

“АРХАНГАЙ ТҮНШЛЭЛ – 2021” үзэсгэлэн худалдаанд Гичгэнэ багийн иргэд сүү, цагаан идээгээр оролцлоо.

Мэдээ, мэдээлэл
  2021 оны 10-р сарын 21-22-ны өдрүүдэд Архангай аймагт зохион байгуулагдсан “АРХАНГАЙ ТҮНШЛЭЛ-2021” үзэсгэлэн худалдаанд Хангай сумын Гичгэнэ багийн иргэн Э.Энхжаргал, О.Мөнгөнцэцэг нар сүү, цагаан идээгээр хийсэн бүтээгдэхүүнээр оролцож, бүтээгдэхүүнээ худалдан борлуулж, өрхийн орлогоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ бусадтай туршлага солилцон, шинэ санаа авч ажиллалаа. Тус үзэсгэлэн худалдаанд сүү, сүүн бүтээгдэхүүнээр оролцсон Э.Энхжаргал, О.Мөнгөнцэцэг нарт талархал дэвшүүлье.   Хангай сумын Засаг даргын Тамгын газар...
НҮҮРС НИЙЛҮҮЛЭХ ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ УРИЛГА

НҮҮРС НИЙЛҮҮЛЭХ ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ УРИЛГА

Мэдээ, мэдээлэл
НҮҮРС НИЙЛҮҮЛЭ Х ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ УРИЛГА Хангай сумын ЗДТГ-т 2021-20 22 оны уур ын зуухны халаалтанд хэрэглэх нүүрс нийлүүлэх иргэн, аж ахуйн нэгжийг үнийн саналаа ирүүлэхийг урьж бай на. Нүүрс нийлүүлэх үнийн саналаа 2021 оны 10-р сарын 20-ныг хүртэлх хугацаанд ЗДТГ-ын бичиг хэрэг хариуцсан ажилтанд бичгээр авчирч өгнө үү. Тавигдах шаардлага Нийлүүлэх нүүрс нь Өвөрхангай аймгийн Баянтээгийн уурхайнх байна. Нийлүүлэх нүүрсний нийт хэмжээ 40 тн (2021 оны 10-р сард 20 тн, 2022 оны 1-р сард 20 тн) Урьдчилгаа олгохгүй Нүүрс нийлүүлэхэд нэхэмжлэх, зарлагын баримт, и-баримт шаардана. Хангай сумын Засаг даргын Тамгын газар...
Туслах түшмэлийн ажлын байрны сул орон тоонд тусгай шалгалт авна.

Туслах түшмэлийн ажлын байрны сул орон тоонд тусгай шалгалт авна.

Мэдээ, мэдээлэл
Хангай сумын ЗДТГ-т Бэлчээр, газар тариалан болон Хууль, эрх зүй хариуцсан мэргэжилтний ажлын байранд Төрийн албаны ерөнхий шалгалт өгч, нөөцөд бүртгэгдсэн иргэд Тусгай шалгалт өгөх бүртгэлд 2021 оны 10-р сарын 18-ны өдрийн 9:00-17:00 цагийн хооронд Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn сайтад бүртгүүлнэ үү. Хангай сумын ЗДТГ
2021 ОНЫ НАМРЫН МОД ТАРИЛТААР СУМЫН ХЭМЖЭЭНД  БАЙГУУЛЛАГУУД ӨӨРСДИЙН ХӨРӨНГӨӨР НИЙТ 142 Ш МОДНЫ СУУЛГАЦ ТАРИВ.

2021 ОНЫ НАМРЫН МОД ТАРИЛТААР СУМЫН ХЭМЖЭЭНД БАЙГУУЛЛАГУУД ӨӨРСДИЙН ХӨРӨНГӨӨР НИЙТ 142 Ш МОДНЫ СУУЛГАЦ ТАРИВ.

Мэдээ, мэдээлэл
Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан эхлүүлээд байгаа “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөнийг манай сум дэмжиж, 2021 оны намрын мод тарилтаар Засаг даргын Тамгын газар, Сургууль, Цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, Соёлын төв, Төрийн банк, Хаан банк гэсэн байгууллагууд өөрсдийн хөрөнгөөр 5 төрлийн модны ил болон далд үндэсний системтэй суулгацыг тарих ажлыг гүйцэтгэв. Далд үндэсний системтэй буюу суулгацын үндэс нь хөрсөөр хучигдаж хамгаалагдсан бортоготой мөнх ногоон гацуур болон шинэсэн модны суулгацыг төв замын урд талаар тарив. Суулгацын үндэсний системийг хатах, гэмтэхээс хамгаалсан зориулалтын хөрс бүхий бортоготой суулгац нь 100% амьдралттай, найдвартай ургадгаараа онцлог төдийгүй ургамал ургалтын аль ч цаг хугацаанд шилжүүлэн тарьж болдгоороо хугацаанд шахагдахгүй, цаг хугацааг ...
НИЙТ ИРГЭДИЙН АНХААРАЛД: ШҮЛХИЙ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭЭРЭЙ

НИЙТ ИРГЭДИЙН АНХААРАЛД: ШҮЛХИЙ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭЭРЭЙ

Мэдээ, мэдээлэл
НИЙТ ИРГЭДИЙН АНХААРАЛД: ШҮЛХИЙ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭЭРЭЙ  Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 08-р сарын 24-ний өдрийн А/486 дугаар бүхий “Мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” захирамж болон Хангай сумын Засаг даргын 2021 оны 08-р сарын 26-ны өдрийн А/91 дугаар бүхий захирамжийн дагуу Мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний худалдаанд хориг саад үүсгэдэг гоц халдварт шүлхий өвчний эрсдэлтэй байгаа ХЭНТИЙ, СҮХБААТАР, ДОРНОГОВЬ, ДУНДГОВЬ, ТӨВ, ХОВД аймгууд, Архангай аймгийн Ихтамир сумаас мал худалдан авах, малын шилжилт хөдөлгөөн, отор нүүдэл хийхийг хориглож байгаа ба түүнчлэн өвс, тэжээл тээвэрлэж авчрахгүй байхыг анхааруулж байна. ХАНГАЙ СУМЫН МАЛ ЭМНЭЛЭГ, ХӨДӨӨ АЖ АХУЙН ТАСАГ...
“АРХАНГАЙ ТҮНШЛЭЛ-2021” үзэсгэлэн худалдаа болно.

“АРХАНГАЙ ТҮНШЛЭЛ-2021” үзэсгэлэн худалдаа болно.

Мэдээ, мэдээлэл
Малчид, иргэд, бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ зах зээлд сурталчилан таниулах, худалдан борлуулах, түншлэл тогтоох, туршлага солилцох, нэрийн брэнд бүтээгдэхүүнтэй болох нөхцөл боломжийг бүрдүүлэх, түүнчлэн орон нутгийн Хөдөө аж ахуйн бизнесийг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор “АРХАНГАЙ ТҮНШЛЭЛ-2021” үзэсгэлэн худалдаа Архангай аймгийн төвд 2021 оны 10-р сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм. Сонирхсон иргэд, аж ахуйн нэгжүүд тус үзэсгэлэн худалдаанд идэвхитэй оролцоорой. Бүртгэл Үзэсгэлэн худалдаанд оролцох хүсэлтэй иргэд, малчид, бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч нарыг 10-р сарын 18-ныг хүртэлх хугацаанд бүртгэж байна. Холбогдох утас: 99767390 ХАНГАЙ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР  ...