ЗАСАГ ЗАХИРГАА, ХҮН АМ

Хүн ам

            Хангай сумын хүн амын тоог сүүлийн 10 жилээр гарган, хүснэгт-2-т үзүүлэв. Тус сумын хүн амыг сүүлийн 10 жилээр авч үзвэл 2015 онд 27 хүнээр, 2019 онд 11 хүнээр, 2023 онд 156 хүнээр буурсан бол бусад онуудад хүн ам нэмэгдэж, 2023 оны байдлаар 3205 иргэдтэй болжээ.

Хүснэгт-2. Хангай сумын хүн амын тоо

Баг201520162017201820192020202120222023
1-р баг, Чандмань501498506500496505505503495
2-р баг, Гичгэнэ302298306313310323317326311
3-р баг, Арбаясгалан479475473496521529542561521
4-р баг, Баян-Улаан442447460465464467475480481
5-р баг, Тэрх603596621631627660657680656
6-р баг, Ноёнхангай786812814801777771783811741
Cумын хэмжээгээр311331263180320631953255327933613205

Хангай сумын нийт хүн амыг 2014 оныхтой харьцуулахад сүүлийн 10 жилд 65 хүнээр нэмэгджээ. Сумын хүн амыг баг тус бүрээр авч үзвэл зөвхөн 2023 онд Чандмань багийнх 25 хүнээр, Гичгэнэ багийнх 15 хүнээр, Тэрх багийнх 24 хүнээр, Арбаясгалан багийнх 40 хүнээр, Ноёнхангай багийнх 70 хүнээр буурсан бол Баян-Улаан багийнх 1 хүнээр нэмэгдсэн байна. Хүн ам хамгийн ихтэй нь сумын төв буюу Ноёнхангай баг 741 иргэдтэй ба харин хамгийн бага хүн амтай нь Гичгэнэ баг 311 иргэдтэй байна.

            Сумын нийт хүн амын  11.6%-ийг 0-4 хүртэл насны хүүхэд, 27.2%-ийг сургуулийн насны сурагчид, 24.6%-ийг 20-34 насны залуус, 26.7%-ийг 35-54 насны иргэд, 9.8%-ийг ахмад настан эзлэж байна.

  • Эдийн засаг нийгмийн байдал

Сумын дэд бүтэц сайжирсаар байна. 2022 онд 0.3 га талбайтай бетонон угсармал хашаа бүхий 50 тн тэжээл хадгалах шинэ агуулах, 5000ш өвс хураах багтаамжтай шинэ саравчтай болж, Архангай аймагтаа ийм хэмжээний багтаамжтай өвс, тэжээлийн агуулахтай болсон 3 дахь сум болж байгаагаараа онцлогтой. Өвс, тэжээл хадгалах агуулах нь 8м өргөн, 12м урт хэмжээтэй, 39см зузаан блокон хийцтэй, саравч нь 6м өргөн, 24м урттай өвс хураах бетонон давцантайгаар баригдсан. 2023 онд сумын төвд 1.7км урт хатуу хучилттай авто машины замыг “Эвт уул” ХХК барьж, гэрэлтүүлгийг шинэчилэв.  2023 онд Арбаясгалан, Баян-Улаан багуудад хурал хийх, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах зориулалттай 10м*15м хэмжээтэй, модон хийцтэй барилгыг шинээр барьж, ашиглалтад оруулснаар 6 багийн төв хурал хийх, соёлын арга хэмжээ явуулах шинэ барилгуудтай болов. Сумын 6 баг бүгдээрээ өвс тэжээл хадгалах агуулахтай болсон нь малчдад дэм тус болж байна.

            Засаг даргын Тамгын газар техник тоног төхөөрөмжөө нэмэгдүүлж, 5 тн даацтай хог тээвэрлэх машин, 5тн даацтай бохир соруулах машин, газар хагалах, борнойдох, үрлэх, хадах, тармуурдах, пресслэх гэсэн иж бүрэн 6 агрегаттай 120 морины хүчин чадалтай тракторыг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр худалдан авсан.. ЗДТГ жил бүр 10 га тариалангийн талбайд ногоон тэжээл тариалж, малчид болон мал бүхий иргэддээ үнэгүй өгч, дэмжлэг туслалцаа үзүүлж байна.

Малын тоо толгой

Сумын хэмжээнд 2023 оны байдлаар малын тоо толгой багасч, нийт 98334 толгой мал тоологджээ. 2020-2021 оны зуднаар малын тоо толгой 19.7 мян.толгой малаар хорогджээ. Нийт мал сүргийн 44%-ийг үхэр, 27%-ийг хонь, 16.2%-ийг ямаа, 12.8%-ийг адуу тус тус эзлэж байна. Мал сүргийн төрөлд үхэр сүрэг зонхилж байна. Малын төрөлд тэмээ байхгүй (хүснэгт-4).

Хүснэгт-4. Малын тоо төрлөөр (мян.толгой)

Малын төрөлОн    
 2011201220132014201520162017201820192020202120222023
Адуу5.86.16.67.47.88.69.610.311.311.6611.8212.9412.6
Үхэр25.428.031.335.738.729.833.935.941.843.0341.6547.2543.28
Хонь26.627.629.033.035.135.540.845.650.547.2236.7538.7626.53
Ямаа21.721.421.523.324.322.825.228.431.428.1820.1721.4115.91
Малын нийт тоо79.583.188.499.4105.996.7109.5120.2135.0130.09110.39120.3798.33

Зам тээвэр. Сумын газар нутгийн хойд хэсгээрУлаанбаатар хотоос Завхан, Увс аймаг орох “Мянганы зам” асфальтан зам дайран өнгөрдөг. Сум орох зам нь ямар нэгэн саад бартаагүй болно. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.

Цахилгаан хангамж. Хангай сум нь эрчим хүчний төвлөрсөн системд холбогдсон ба 2005 онд баригдаж ашиглалтанд орсон 10кВт-ын дэд станцтай.

Хүснэгт-5. Эрчим хүчний дэд станцууд

д/дҮзүүлэлтАТП-1АТП-2АТП-3
1Дэд өртөөний байршилЗДТГ зүүн талдХаан банкны урдСумын урд талд
2Хүчний хувьсгуурын марк10/0.4 кВа100 кВа100 кВа
3Дэд өртөөний ачааллын хувь100100100

Ус хангамж. Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний худаг байхгүй. Сумын төвийн хойд талаар Тэрхийн гол урсдаг учраас усан хангамж харьцангуй өндөртэй ба сумын иргэд Тэрхийн голоосоо хэрэгцээнийхээ усыг хангадаг. Төвлөрсөн ус хангамжийн систем одоогоор байхгүй болно.

Дулаан хангамж. Сумын төвд үйл ажиллагаагаа явуулдаг байгууллагууд төвлөрсөн нэгдсэн дулаанд холбогдоогүй, тус тусдаа халаалтаа шийдвэрлэсэн. Тухайлбал, хамгийн том барилгатай ерөнхий боловсролын сургууль НРЖ маркийн 2 зуухны 1-ийг нь ажиллуулж, дулаанаа хангадаг. Халаалтын 2 дахь зуухаа нөөцөнд хадгалсан. Сумын Засаг даргын Тамгын газар, Соёлын төв, Хүүхдийн цэцэрлэг, Эрүүл мэндийн төв нь тус тусдаа нам даралтын зуух ажиллуулдаг.

ХАНГАЙ СУМ ГУДАМЖ, ХАШААНЫ ЦАХИМ ХАЯГЖУУЛАЛТ ХИЙСЭН АНХДАГЧ СУМ БОЛЛОО.

Хангай сум 2022 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн 15,0 сая төгрөгийн санхүүжилтээр сумынхаа гудамж болон хашааны хаягжуулалтыг стандартын дагуу шинэчилж, цахим хаягжуулалтыг бий болголоо. Энэ ажлыг “Эндүс Эрхэт” ХХК гүйцэтгэв.

Хангай сумын уугуул, Газарзүйн мэдээллийн системийн мэргэжилтэн С.Эрдэнэцогт цахим хаягжуулалтыг орчин үеийн цахим технологи болох openstreetmap.org зургийн платформ дээр суурилан хийж, олон нийтэд нээлттэй байдлаар бүтээсэн юм. Тэрээр цаашдаа цахим хаягжуулалтыг байнга шинэчлэх ажлыг хариуцана гэдгээ илэрхийллээ.

Олон нийтэд нээлттэй, үнэгүй organic maps, maps.me, magic.maps гэх мэт аппликэйшнүүдийг ашиглан цахим хаягжуулалтыг өдөр тутмынхаа хэрэглээнд ашиглах боломжтойгоос хашааны хаягийг олох хайлт хийх, мөн хүрч очих дөт зам, чиглэлийг заадгаараа онцлог, давуу талтай. Тэрчлэн сумын хөгжлийн төлөвлөгөөний дагуу шинээр төлөвлөлт, шинэ хашаа, хороолол баригдах нөхцөлд шинэ гудамж, хашааны хаягжилтыг тухай бүрд нь нэмж оруулах, шинэчлэх боломжтой юм.

You may also like...